ӨВӨРХАНГАЙ: Хоёрдугаар сарын 23-нд аймгийн зах, худалдааны төвийг 15:00 цагт хаана
2020 оны хоёрдугаар сарын 23-ны ням гарагт зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг 15:00 цагт зогсоохоор болжээ. Тиймээс иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгч та бүхнийг Мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг уриалж байна.
Түүнчлэн бүх нийтийн амралтыбн өдрүүдэд МХГ-ын албан хаагчид шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх хэлбэрийн үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйтгэл, эрүүл ахуйн дэглэмийг мөрдүүлэх, бээлий, амны хаалтгүй иргэнд үйлчилгээ үзүүлэхгүй байх, ажлын байранд үнэлгээ хийж заавар, зөвлөмж хүргэх, орчны хог хаягдлыг цэвэрлүүлэх, ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалалтыг зогсоох зэргээр хяналт хийж ажиллана гэж Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.