Зургаан аймаг сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА
2020 оны 2 сарын 19
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зарим аймаг сар шинийн өдрүүдээр аймаг, сум руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тухайлбал,
- Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
- Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
- Архангай аймгийн Засаг дарга хоёрдугаар сарын 18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.
- Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, энэ сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж энэ сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









613922
0 эможи
Зочин
2020-02-19 16:00
МАШ ЗӨӨВ ШИЙДВЭЭР
2020-02-19 12:08
МААШ ЗӨӨВ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс