Улаангомоос гарах, орох замын хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА
Увс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд:
1. Авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах
2. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горим шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штаб мэдээлэлж ажиллах
3. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх
4. Жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох
5. 2020.02.21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг шийдвэрүүдийг гарган холбогдох газруудад хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.