Цахим тоглоомын газар ажиллуулж байсан зөрчил илэрчээ

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 3-р хуралдаан болж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж буй талаар байгууллага, сумдын мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр Мөрөн суманд цахим тоглоомын газар ажиллаж байсан зөрчил илэрсэн байна. Мөн зарим сургуулийн жижүүр дур мэдэн иргэдэд спорт заалаар үйлчилж байсныг зогсоосон гэдгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр мэдээллээ.  

Зарим сум болон төрийн байгууллагууд аймгийн Онцгой комиссын 01 албан даалгаврын хэрэгжилтийн биeлэлт ханган ажиллаагүй учраас арга хэмжээ авна гэдгийг Онцгой комиссын дарга Л.Ганболд анхаарууллаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн газарт шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгслийн асуудал, шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний талаар болон усанд осолдсон малын сэг зэм устгахад гарсан зардал зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613347
0 эможи

Зочин
2020-02-04 18:43
keyboard_arrow_up