ХОВД: Тав хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг эхэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байна.
Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А|05 дугаар тушаалын дагуу “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах тухай” Ховд аймгийн Засаг даргын А|07 тоот захирамж гарав.
Үүнд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаар улирлын амралтын хугацааг долоо хоног сунгаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл амраахаар шийдвэрлэжээ.
Мөн цэцэрлэгүүдийг нэгдүгээр сарын 10-20-ны өдөр хүртэлх хугацаанд амрааж, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд хязгаарласан байна.
Түүнчлэн жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрчээ.
Үүнээс гадна олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглож, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.
| Эх сурвалж: montsame.mn
 | 
 
										 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								 

 Өнөөдөр
 Өнөөдөр