ӨВӨРХАНГАЙ: Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарлаа
2020 оны 1 сарын 03
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/02 дугаар захирамжаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 3-12-ны өдрийг дуустал түр зогсоох шийдвэр гаргалаа.
Учир нь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээс томуу томуу төст өвчний эзлэх хувь 18.6 хувьд хүрч, 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл, хүндрэл ихтэй байгаа юм.
Мөн энэхүү захирамжаар сурагчдын улирлын амралтын хугацаанд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, соёл урлагийн үйл ажиллагаа, дугуйлан секц, давтлагыг хязгаарлахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
612277
1 эможи
Зочин
2020-01-03 19:44
сонирхолтой
Зочин
2020-01-03 18:08
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс