ПРОКУРОР: Ахлах ангийн сурагчдад прокурорын ажлын онцлогийн талаар мэдээлэл өгчээ
Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл нь ажил мэргэжлийн чиг баримжаа, амьдрах ухааны чиглэл олгох “ИРЭЭДҮЙ” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэргэжил сонголтын талаар судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан ихэнх хүүхдүүд онгоцны нисгэгч, прокурор, архитектур, сэтгэлзүйч, шүүгч болох хүсэлтэй байна гэсэн тул тухайн ажил, мэргэжлийн ач холбогдол, онцлогийг танилцуулах, зөвлөгөө өгөх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дээрх чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Аймгийн хөгжимт драмын театрт лекц зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал оролцож прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокурорын ажлын онцлогийн талаар хүүхдүүдэд танилцуулсан байна.
Эх сурвалж: БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|