Мотоциклын хөдөлгөөнийг түр хориглолоо
2019 оны 12 сарын 06
Мотоциклын хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Баянхонгор аймгийн Засаг даргын А/589 дугаар захирамж гарчээ.
Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклын хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлалаа. Захирамж 2020 оны гуравдугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд хүчинтэй юм. Тиймээс иргэд хориглосон хугацаанд мотоциклоор зорчихгүй байж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг холбогдох албанаас санууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611300
0 эможи
зочин
2019-12-06 13:12
Хятад мотоцикль гаалиар оруулахаа зогсоо хичнээн олон идэр залуучууд амиа алдаж байна харсаар байж оруулаад байдаг ямар санаатай юм бэ.Малчид минь битгий худалдаж аваад байгаач.
Зочин
2019-12-06 12:47
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс