Сүхбаатар аймагт "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээний нээлт болоо

2014 оны 7 сарын 22

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай” 127 дугаар тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшил төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа хийх “Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний нээлтийг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран  2014 оны 07 дугаар сарын 18-нд зохион байгууллаа.

 

Иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдийг эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд 600 гаруй иргэн оролцлоо. Мөн 457 иргэний даралтыг хэмжин, биеийн жингийн индексийг тодорхойлж, шаардлагатай үйлчлүүлэгчдийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хурдавчилсан тестээр үзэн зөвлөгөө өглөө.

 

Түүнчлэн иргэн бүрийн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг танилцуулах зорилгоор 21 үзүүлэх самбарыг байршуулж дэлгэрэнгүй танилцуулж, иргэн бүрийг хэвшүүлэхийг уриалав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6107
0 эможи
keyboard_arrow_up