Үйлчилгээний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбат 3 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм.

Өчигдөр буюу энэ сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц болох Шинэ мөрөн хороололд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авч шинэ байрандаа орлоо.

Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Х.Мөнхбат Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан, аврагчдын эгнээнээс төрсөн хоёр дахь гавьяат юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609940
7 эможи

Эгээ
2019-11-01 14:47
Эвий минь дээ, ямар их баярлаж байгаа болдоо. Чин сэтгэлээсээ хүний төлөө шудрага сайн ажилласан залуусдаа ингэж л урам хайрлах хэрэгтэй дээ Сайхан байна Гэр бүл. хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе Мөн хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж урам зориг хайрласан Засаг даргын хамт олонд баяр хүргэе
keyboard_arrow_up