Ашигт малтмал, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдийг шалгалаа

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сэлэнгэ аймгийн засаг даргын Тамгын газар хамтран тус аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгажээ.

Arslan.mn

Шалгалтаар Орхонтуул сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын арав гаруй иргэн уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх нэрийн дор зохих зөвшөөрөлгүйгээр байрлаж байсныг илрүүлж, Сэлэнгэ аймгийн Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэж, тус сумын нутаг дэвсгэрээс албадан гаргах ажлыг зохион байгуулсан байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Монгол Улсын хууль, холбогдох заавар, журмыг мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ. 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608345
1 эможи

Зочин
2019-09-21 14:39
keyboard_arrow_up