Баян-Өлгий аймагт тарваган тахлын шинж тэмдэг дахин илэрчээ
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2-р багийн Таван богд Их ойгор чиглэлд тарвага үхэж байгаа тухай дуудлагыг 2019.09.12-нд, мөн Согоог багийн Өртөө булаг гэдэг газарт тарвага үхэж байгаа дуудлагыг 2019.09.15-нд тус тус хүлээн авч тус төвийн мэрэгчийн дуудлагын баг бэлэн байдлыг ханган үйлчилж тухайн газруудыг 0.3 хувийн жавелионы уусмалаар шүршин халдваргүйтгэж, ард иргэдэд тарваган тахал өвчний эрсдэлд өртөхөөс сэрэмжлүүлэн сургалт хийж санамж тараан, 2 тарваганы үхдэл, зэмээс сорьц дээжлэн, лабораторит шинжлэн тус бүрээс тарваган тахлын үүсгэгч илрүүлэн тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй, мэрэгч амьтдын дунд эпизоот үргэлжлэн явагдаж байгааг тогтоосон бөгөөд уг өсгөврүүдийг ЗӨСҮТөвд хүргүүлэн баталгаажуулах болно.
Мөн энэ оны 7-р сард ОХУ-ын хил дагуух сумд болох Улаанхус, Ногооннуур, Бугат сумдын нутагт хийгдсэн хамтарсан тандалт шинжилгээгээр 14 цэгт газраас 30 гаруй тарваган тахлын үүсгэгч илрүүлэн, голомт идэвхтэй хүн өвчлөх магадлал өндөр байгааг тогтоогод байна.
Иймд ард иргэд та бүхэн голомтот бүс нутагт зорчихдоо ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!
ИРГЭН ТА ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ХАЛДВАР АВАХ ЗАН ҮЙЛЭЭС ТАТГАЛЗАН, ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТАРВАГАН ТАХЛЫН ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛНЭ ҮҮ!!!
Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв