Баян-Өлгий аймаг сорилт шинжилгээний ЛАБОРАТОРИТАЙ болно
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд баригдаж буй барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга угсралтын ажлын явц 80% хувьтай байна. Угсралтын ажил, гадна шугам сүлжээ, дотор цахилгаан, холбооны кабель шугам, дотор шаврын ажлууд хийгдэж дуусжээ. Гадна шилэн фасадны ажил, дотор заслын ажил, дотор халаалтын шугамын ажлууд хийгдэж байна. Барилга угсралтын ажлыг 2019 оны 10 дугаар сарын 1-ний дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж, ажил хэвийн үргэлжилж байгаа юм.
ХҮЧИН ЧАДАЛ: 12м х15м харьцаатай, 3 давхар, зоорьтой
Ерөнхий захиалагч : БХБЯам
Захиалагчийн хяналтыг: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
ЗОХИОГЧ: “Эйч” ХХК
ГҮЙЦЭТГЭГЧ: “Нур-Едил” ХХК
Хариуцсан инженер: БХТ-ийн ББЗХХ-ийн хяналтын инженер Н.Насанбаяр