Ширүүн бороо, мөндөр орсны улмаас 5 айлын гэр нуржээ
2019 оны 8 сарын 19
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн Цүүц гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 19.10 цагаас 19.30 цагийн хооронд түр зуурын ширүүн бороо, мөндөр оржээ. Борооны өмнө хүчтэй шуурсаны улмаас таван айлын гэр нурж, нэг айлын байшингийн дээврийн төмөр хууларч, 13 ширхэг цахилгааны модон багана унасан байна.
Мөн тариан талбай мөндөрт цохиулжээ. Яг одоо газар дээр нь Булган аймгийн онцгой байдлын аврагчид ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
606956
0 эможи
Зочин
2019-08-19 12:25
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс