“Миний морийг түрүүлгэсэнгүй“ гэж унаач хүүг зодож, гарыг нь хугалжээ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Өчигдөр буюу энэ сарын 08-ны орой 22 цагийн орчимд нэгэн иргэн Төв аймгийн Баянчандмань сумаас хот руу явж байхдаа 361 дүгээр зөрлөг буюу 61-ийн гарам дээр ээж, ах хоёртойгоо усан бороонд зам дээр зогсож байх  хүүг дайгаад аваад явжээ. Улмаар  ГССҮТ-д авчирсан юм байна.

Тодруулбал,  Төв аймгийн Баянчандмань суманд овооны наадамд морийг нь унаж уралдсан 10 настай хүүг морьны эзэн болох М гэгч "Миний морийг түрүүлгэсэнгүй" гэж зодож тамлан, гарыг нь хугалж, толгой руу нь ташуурдан зодсон хэрэг гарчээ.

Хүү энэ жил тавдугаар ангид орох бөгөөд аав, ээж, нэг ах, нэг дүүгийн хамт амьдардаг байна. Ээж нь группт байдаг бөгөөд бичиг үсэг мэддэггүй тул өргөдөл бичиж, цагдаад хандаж чадахгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
4
ouch an post
confuse an post
1
angry an post
15
606612
22 эможи

Зочин
2019-08-10 13:59
тэнэг хүүр вэ
Зочин
2019-08-09 12:14
Ямар балай амьтан бэ? Өөрийнх нь гарыг хугал. Хүүд эмчигээний зардал, сэтгэл санааны хямралын нөхөн төлбөр өндөр гаргаж өг.
Зочин
2019-08-09 12:07
М
2019-08-09 11:32
Унаач хүүг гомдоосон бол Хурд ирэхгүй хэдэн удмаараа модоо бариасай!
keyboard_arrow_up