Гэр шатсаны улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Буйрын-Ар” гэдэг газар таван ханатай гэр шатсаны улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд амиа алджээ.
Тодруулбал, наймдугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим гэр бүрэн шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 23:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Мэдээллийн дагуу ажлын хэсэг тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагчийн хамт тухайн газарт наймдугаар сары 5-ны өдөр ажилласан байна.
Түймрийн улмаас гурван настай хүү угаартан нас барж, Г /10 настай, эрэгтэй/, Н /хоёр настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.
Урьдчилсан байдлаар галын шалтгаан нь зуухны ашиглалтын буруугаас байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
|









