“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 135 айлын орон сууц ашиглалтад орлоо

2019 оны 6 сарын 26

Arslan.mn

Монгол улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо баригдсан 135 айлын орон сууц ашиглалтад оржээ.

 “Шинэ Мөрөн” хорооллын эхний 135 айлын орон сууцыг иргэдэд хоёр жилийн хугацаатай түрээслэх бөгөөд одоогийн байдлаар 350 гаруй иргэн тус байранд орох хүсэлтээ ирүүлсэн аж. Иргэдийг өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч гэсэн квотоор оролцуулан сугалаа явуулж нээлттэйгээр тодруулах гэнэ. Аймгийн хэмжээнд 2020 он гэхэд 1000 айлыг орон сууцжуулахаар зорьж байгааг салбарын сайд мэдэгдсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605271
0 эможи

sarantyua
2019-06-26 20:27
Tsahimaar burtgene gej bcan mortloo hezee ni burtgecen uam be
sarantyua
2019-06-26 20:24
Hezee tsahimaar burtgeh be
keyboard_arrow_up