Орхон аймаг улсын баяр наадмыг 10,11-нд тэмдэглэнэ
							 2019 оны 6 сарын 19						
						
					
Орхон аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил эхэллээ. Мөн улсын баяр наадам зохион байгуулах ажлын хүрээнд “Дөмөг” зах болон Наадмын талбай орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд талбай чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээд байгаа аж.
Орхон аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд болно. Мөн Засгийн газрын тогтоолоор хурдан морины Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөлд, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгийд, Зүүн бүсийн уралдааныг Дорнодод, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								604952
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр