Ноолуурын дээд үнэ 110 мянган төгрөг байна

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Ямааны цагаан ноолуур Говь-Алтай аймагт кг нь 108 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь ноолуурын хамгийн дээд үнэ болж байна.

Сэлэнгэ аймагт ноолуур кг нь 50 мянган төгрөг байгаа нь хамгийн доод үнэ болж,  бусад аймагт 60-100 мянган төгрөг байна. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр нас гүйцсэн эр хонь Улаанбаатар хотод 200 мянга, Баян-Өлгий аймагт 120 мянган төгрөгийн үнэтэй байна. Эр ямааны дундаж үнэ нийслэлд 150 мянга, Баян-Өлгий аймагт 82.5 мянган төгрөг байна.

Малын түүхий эдийн дундаж үнэ: Үхрийн шир нийслэлд 13.3 мянган төгрөг, Дорноговь аймагт дөрвөн мянган төгрөг, адууны шир Хэнтий аймагт 10 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт гурван мянган төгрөгийн үнэтэй байна. Хонины нэхий Увс, Хэнтий аймагт хоёр мянган төгрөг, бусад аймагт 500-1800 төгрөгийн үнэтэй байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604713
1 эможи

keyboard_arrow_up