Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцруулжээ
							 2019 оны 6 сарын 07						
						
					 Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр /06.06/ болжээ.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр /06.06/ болжээ.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Улмаар аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулсан шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Гансэлэмийг Говь-Алтай аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
2
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								604488
								
								
							2 эможи
						Зочин 
2019-06-07 12:27
ашгүй дээ нэг зугаацагч явлаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр