Хүчтэй шуурганы улмаас Сүхбаатар аймагт өдрийн цагаар харанхуй болжээ

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Өчигдөр 12.00 цагийн орчимд Сүхбаатар аймагт шороон шуурганы улмаас аюулт үзэгдэл болж, харанхуй болсон талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Сүхбаатар аймагт өчигдөр өдрийн 12.00-14.30 цагын хооронд салхины өрөвхийлөлт 26 м/с хүрч, аймгийн төв тас харанхуй болж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон юм. 

Тус үзэгдлийн талаар Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтнээс тодруулахад "Өчигдөр манай аймгийн төв болох Баруун-Урт болон Дарьганга суманд салхины хүч ихэссэний улмаас хүчтэй шороон шуурга шуурч, онц аюулт үзэгдэл болсон. Энэ хүчтэй шороон шуурганаас үүдэж, Баруун-Урт болон Дарьганга суманд харанхуй болсон" гэв. 

Нийтдээ 13 цаг үргэлжилсэн шуурганы үеэр аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж, хөл хөдөлгөөнийг хорьсоны үр дүнд хүний амь нас эрсдээгүй байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
603595
3 эможи

keyboard_arrow_up