К.Ханагайт: Ц.Элбэгдоржоор толгойлуулсан шударга бусын хонгил казах иргэдийг айдас, хүйдэстэй болгож байна
Удирдахуйн ухааны магистр, судлаач К.Ханагайт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үндэсний цөөнх буюу казах иргэд оршин суудаг Баян-Өлгий аймагт ерөнхийлөгч байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн зарим ажлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор толгойлуулсан шударга бусын хонгил Баян-Өлгий аймагт оршин суудаг, үндэсний цөөнх болох казах иргэдэд олон хор хохирол учруулсан.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа улс орны ашиг сонирхлын төлөө бус харин хувийн ашиг сонирхлыг хамгаалах, нийцүүлэх гэсэн үйлдлүүдийг хийж ирсэн гэж би хардаг. Тодруулбал, Ц.Элбэгдорж болон тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нар 2011 онд Баян-Өлгий аймагт Т.Батсүх гэж хүнийг прокуророор томилсон байдаг. Энэ хүн өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байгаагүй бөгөөд аймгийн хууль зүйн хэлтсийн жирийн ажилтан байсан юм.
Тэрбээр шүүхийн шийдвэрээр ял авсан аймгийн гурван том хэргийг цагаатгаж, хэрэгт хохирсон хүмүүсээс нийт 360 сая төгрөгийн нөхөн төлбөрийг авсан байдаг.
Үүнээс гадна Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа барилгын цэргийн анги хэмээн ард иргэдэд хэлж ойлгуулж, барилгын бус цэргийн анги болон тагнуулын тусгай салааг аймагт оруулж ирж суурьшуулсан байдаг. Үүнд аймгийн иргэд эмзэглэдэг ба байнгын айдас, хүйдэстэй амьдрах болоод байна" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|