Орхон голын мөс цөмөрч, хүн осолджээ

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 3 дугаар хэсгийн Нүхэн гүүрний урд Орхон голын мөс цөмрөн иргэн О осолдсон тухай дуудлагаар онцгой байдлын газрын аврагчид эрлийн ажиллагаа зохион байгуулж байна. 

Томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөс нимгэрч, хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжлохыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601849
0 эможи

ИРГЭН
2019-04-04 01:15
ХӨДӨӨНИЙХӨН ХӨЛДҮҮ МАХАН ТОЛГОЙТОЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ.ТЭДНИЙ ЧИХЭНД АЛТ ХИЙСЭН Ч УС ХИЙСЭН Ч СЭГСЭРНЭ ДЭЭ.
keyboard_arrow_up