Увс аймгийн хөгжилд эрдэмтэн судлаачдын санал, санаачилгыг тусгана
2019 оны 4 сарын 03
ШУУД ҮЗЭХ:
Увс аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дарга, алба хаагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Увсын хөгжилд эрдэмтдийн оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ баасан гарагт зохион байгуулагдах гэж байна. Уг хурлын зорилго нь аймгийн хөгжилд эрдэмтэн судлаачдын санал, санаачилгыг тусгах зорилготой аж.
Мөн дөрөвдүгээр сарын 6-нд "Увсад хөрөнгө оруулагчдын чуулган" форумыг МҮХАҮТ-ын хурлын зааланд зохион байгуулах бөгөөд форумд Увсад хөрөнгө оруулалт хийж буй, хийхээр төлөвлөсөн компани, олон улсын төслийн байгууллага, элчин сайдын яамд, иргэн бизнесмэнүүд оролцох юм байна. Мөн энэ үеэр "Увсад үйлдвэрлэв" үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
601830
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс