Хууль бусаар биедээ 50 боодол хар тамхи нууж байсныг илрүүлжээ
2019 оны 3 сарын 03
Гуравдугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Гашуунсухайт боомтоор биедээ хар тамхи авч явсан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, иргэн А улсын хилээр орох чиглэлд зорчихдоо өмссөн хувцас болон биедээ 50 боодол, 640 грамм мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг нууж хууль бусаар тээвэрлэж байсан аж. Мөн өөрөө талыг нь хэрэглэсэн байжээ.
Хэргийг одоогоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгчид шалгаж байна. Монгол улсын хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
1
3
600763
8 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс