Говь-Алтай аймагт 3.8 магнитудын газар хөдлөлт болжээ
2019 оны 3 сарын 02
Говь-Алтай аймгийн Тонхил суман урьд шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус сумын Зүйл багийн ”Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 24 км-т гуравдугаар сарын 2-ны өдрийн 03:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:55 цагт утсаар мэдээлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч дарга Т.Болд, сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээ нартай холбогдож тодруулахад тухайн газар айл байхгүй, газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай хэлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
600753
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс