ФОТО: “Ханбогд-Оюутолгой“ чиглэлийн 35.1 км АВТО ЗАМ АШИГЛАЛТАД орлоо
Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт өнөөдөр боллоо. Тус зам ашиглалтад орсноор Оюутолгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих боломжтой болж байна.
“Оюу толгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр уг замын ажлыг санхүүжүүлсэн бөгөөд Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авсан аж.
Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн замын ажлын гүйцэтгэгчээр үндэсний 26 компани ажилласнаас “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэжээ.
Зам барих явцад талбайд иж бүрэн лаборатори ажиллан тогтмол шинжилж, ажлын явцад орц норм тогтоох 1200 орчим шинжилгээ хийж материалуудын чанарыг баталгаажуулж ажиллажээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|