19 настай цэргийн алба хаагч гадны нөлөөгүй нас барсан

2019 оны 1 сарын 24

цэрэг зурган илэрцүүд

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай эрэгтэй /2019.01.22/ нас баржээ.

Талийгаач Эрдэнэт хотод оршин суух хаягтай 19 настай А нь 2018 оны 11 дүгээр сард хугацаат цэргийн албыг хаахаар тус ангид ирсэн байна.

Цагдаагийн байгууллагаас “Байлдагч гадны нөлөөгүй нас барсан гэсэн Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гарсан. Үхлийн шалтгааныг нарийн тогтоохоор авсан эсийн шинжилгээний хариуг хүлээж байна. Хуульд заасны дагуу 21 хоногийн дотор Шүүх эмнэлгийн дүгнэлт гарна” гэдэг мэдээллийг өглөө.

Хэргийн газарт ЗХЖШ, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.

Цахим орчинд тархсан гэрэл зургуудтай холбогдуулан талийгаачийн ар гэрийнхэн болон олон нийт алба хаагчийг бусдад зодуулсны улмаас бэртэл авч амь хохирсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тэгвэл зурагт харагдаж буй хүрэн толбо нь нас барснаас хойш цогцост үүссэн хүүрийн толбо болохыг албаныхан тайлбарлалаа. Тиймээс энэхүү толбо нь бусдад зодуулснаас үүссэн гэдэг ташаа мэдээлэл болохыг анхааруулав.

Талийгаачийн ар гэрийнхэн бусдад зодуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаад байгаа юм байна. Хэргийг Дорноговь аймгийн Сайншанд суман дахь цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
599654
2 эможи

довчин
2019-01-25 13:07
эрдэнэтийн цэргийн ангид ч гэсэн шанаа ѳгч зоддог зүйл байдаг л юм бнлээш дээ
гэрлээ
2019-01-25 13:06
яаж дурайтал зодуурых байгаа нь илт байхад гадны нѳлѳѳгүй гэж хэлж чаддаг байнаа
Зочин
2019-01-25 05:18
Hurelsuh saidaa uneniig olooroi buh buruutai humuusiig olooroi
Z
2019-01-25 05:16
Yam tamgaara husagdah bolno ged ner nuuree bodoj hiideg tsever zalitai darga said nar boljee hunii ami uneguidej ingehgui shu muusain huvtsasnii gol bolson darga nertei luivarchid!!!!
Оюу
2019-01-24 18:34
Луивар хэрэгжуулэгч цагдаа нар араичдээ дандаа дарга нарын сугны ус баихаа хэзээ болих юм бэ хурандаа хурэлсухээ анхаараач гэж гуиж бна
B
2019-01-24 15:59
ЦЭРЭГТ ЯВАХ ХҮН ЭМЧИЙН ҮЗЛЭГЭЭР ОРООД, ЭРҮҮЛ ГЭСЭН ҮНДЭСЭН ДЭЭР ЦЭРГИЙН АЛБА ХААДАГ! ! ! 10-Н САРД ЦОО ЭРҮҮЛ БАЙСАН ЦОО ЭРҮҮЛ ЗАЛУУ ХҮН 90 ХОНОГТ ҮХЭХ ҮҮ??? ЯГ ЮУ БОЛООД БАЙНА АА МОНГОЛ УЛСАД!!! ЭНЭ "ШУДРАГА БУС" ЯВДАЛ АРАЙ ХЭТЭРХИЙ ДОРОМЖИЛОЖ БАЙНА ШҮҮ!!!
keyboard_arrow_up