Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

2019 оны 1 сарын 02

Баянхонгор аймаг 2019 оныг хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил болгон зарласан билээ. Энэ хүрээндээ Хонгор нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн хамгаалалыг дэмжсэн томоохон ажил болох 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад оруулж хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жилийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.
50 ортой хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нар, НЭ-ийн хамт олон шинэ оны ажлын эхний өдөр тохиосон эл үйл явдалдаа чин сэтгэлийн баяр талархалтайгаар оролцсон юм.

Баянхонгор аймаг нь 30,000 гаруй мянган хүүхэдтэй. НЭ-ийн хүүхдийн тасаг Өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлэгдэг байлаа. Энэ нь байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авдаг эрсдэлт хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд манайд үүсээд байсан юм. Иймээс хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэх эмнэлэг барих зайлшгүй шаардлагыг аймгийн удирдлагууд холбогдох яам, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүдэд тавьж, аль аль шатандаа анхаарч хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр ийнхүү Баянхонгор аймаг ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ болж байгаа юм.

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг НЭ-ийнхан онцолж байна.
Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээнүүд явагдах бол 2 давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэнэ.

Ийм эмнэлэгтэй болохыг хүүхдийн тасагт насаараа ажиллаж ирсэн эмч, сувилагч мэргэжилтэн нэг бүрийн туйлын хүсэл байсан гэдгийг тэд ярьж баярын нулимс унагаж байсан юм.
Уг эмнэлэгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598793
0 эможи

keyboard_arrow_up