“Санта цагдаа“ нар иргэддээ бэлэг гардуулав
2018 оны 12 сарын 27
Өмнөговь аймгийн замын цагдаа нар "Санта цагдаа" болж иргэддээ үйлчлэв.
Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хаагчид энэ сарын 27-нд тусгай өмсгөлтэйгөөр ажиллаж байна. Тэд Даланзадгад сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран шинэ жилийн баярыг тохиолдуулан замын хөдөлгөөнд зөв соёлтой дүрмийн дагуу оролцож байгаа жолооч, явган зорчигч, хүүхэд багачуудад гарын гэнэтийн бэлэг гардууллаа. "Санта цагдаа" нарын уриа нь иргэн бүрийн "Хувийн соёлоос хотын соёл" эхэлнэ гэсэн байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
598680
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс