Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоолоо

2018 оны 12 сарын 19

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ сарын 13-аас эхлэн Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоожээ.


Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын дүнгээр сумдын Засаг дарга нарын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэнд газар олгосон нь малтай иргэд ихээр суурьшиж, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэжээ. Иймээс нуурын хамгааллын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг цэгцлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо Ланд менежер программыг хангахтай холбоотойгоор Хөвсгөл нуурын орчимд газар ашиглах эрхийг түр зогсоосон байна.


Мөн Хөвсгөл нуурын ойролцоо 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал  зуны цагт үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598465
1 эможи

keyboard_arrow_up