Хугацаа нь дууссан эм, бэлдмэлийг хурааж устгалд оруулжээ

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/784 тоот захирамжаар ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, үйлдвэрт савласан эмийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэнгээр савлаж худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

Зөрчил гаргасан найман аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчилтэй 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгний эм бэлдмэлийг хурааж, устгуулжээ.

Эх сурвалж: МХЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596921
0 эможи

keyboard_arrow_up