Монголын Оюун Ухааны Академийн салбар Өмнөговь аймагт байгуулагдлаа
Дэлхийд оюун ухааны спортын олон төрөлд дээд амжилтыг эзэмшиж байгаа Монголын тамирчид олон улсад ой тогтоолт, оюун ухаанаараа гайхагдаж байгаа билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн хүүхэд залуусын хувьд энэ чиглэлд том боломж, шинэ үүд хаалга нээгдсэн сайхан үйл явдал тохиолоо. Тодруулбал, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ Монголын Оюун Ухааны Академийн салбарыг Өмнөговь аймагт байгуулж, нутгийн хүүхэд залуусаа оюунлаг боловсролтой болгохын төлөө томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.
Монголын Оюун Ухааны Академийн Өмнөговь аймаг дахь салбар академийн нээлт өнгөрөгч есдүгээр сарын 28-ний өдөр Даланзадгад хотын Галакси төвд болсон бөгөөд энэ үеэр Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар хүрэлцэн очиж, хүүхэд залууст сонирхолтой лекцийг хүргэжээ.
Тохилог анги, танхимтайгаар ийнхүү Өмнөговь аймгийн Оюун Ухааны Академи сургалтаа явуулж эхэллээ.