Хэнтийчүүд “Unfriend” хөдөлгөөнд нэгдлээ
Улсын хэмжээнд өрнөж буй “unfriend” хөдөлгөөнд Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй нэгдэж байгаа аж .
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгох, хяналт тавих, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Хэнтий аймгийн хэмжээнд “unfriend” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм.
Аяны явцад МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, хүүхэд багачуудад цахим орчны зохистой хэрэглээг бий болгон facebook дэх өөрсдийн танихгүй найзыг #unfriend хийж найзаасаа хасах нь өөрийгөө хамгаалж буй хамгийн том алхам гэдгийг ойлгуулах үүднээс зөвлөмж, уриалга хүргүүлжээ.