ШУУРХАЙ МЭДЭЭ: Дархан, Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг ЗОГСООЛОО

2018 оны 9 сарын 20

Arslan.mn

Орон нутагт цасан шуурга шуурч хот хоорондын замын нөхцөл байдал хүндэрчээ.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Шуурхай бүлэг хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа.
Үүнд хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна.

Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд замын нөхцөл байдал хүндэрч, АЗЗА-аас баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй талаар мэдээлэв.

Иймд нийт зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй тохиолдолд өнөөдөр /2018.09.20/ хойд чиглэлд, маргааш /2018.09.21/ зүүн чиглэл буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595078
0 эможи

keyboard_arrow_up