Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өмчлөлийн газрын нөөцийг тогтоох хээрийн судалгаа хийлээ

2018 оны 9 сарын 20

өмнөговь аймаг даланзадгад сум газар өмчлөх зурган илэрцүүд

2012 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд газар өмчилж авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 2018 онд багтааж бүрэн шийдвэрлэж дуусгана.
2013-2018 онд Даланзадгад суманд газар өмчилж авахыг хүссэн 6000 гаруй иргэний өргөдөл байгаа бөгөөд тус иргэдийн өргөдлийг шийдвэрлэхээр "Өмчлөлийн газрын нөөц тогтоож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх"-ээр газар дээр нь хээрийн судалгаа хийлээ.
Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэх боломжтой газраар төлөвлөгдсөн газарт шинээр иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт байрлалттай байна.
Учир нь аймгийн төвөөс баруун болон баруун хойд зүгт газар доор цэвэр усны нөөцтэй, урд зүгт газар хөдлөлийн өндөр баллтай, зүүн тийшээ улсын тусгай хэрэгцээний газар байдаг тул иргэнд өмчлүүлэх тохиромжтой газарт "Газар өмчлөл"-ийн асуудлыг шийдвэрлэхээр үе шаттайгаар ажиллаж байна.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595065
0 эможи

keyboard_arrow_up