Зарим барилгуудыг худалдаалж эхэллээ

2014 оны 7 сарын 17

Төрийн өмчийн хорооны энэ оны 353 дугаар тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөд бүртгэлтэй зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж эхэллээ. Төрийн өмчийн хорооноос энэ сарын 10-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаагаар орон нутаг дахь зарим үл хөдлөх хөрөнгө болох Төрийн өмчит барилга, байгууламжуудийн доод үнийг тогтоон дуудлага худалдаагаар худалдсан байна. Дашрамд өгүүлэхэд Төрийн өмчийн хорооны зүгээс дуудлага худалдаагаар оруулах барилга, байгууламж болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг өдөр тутмын “Өдрийн сонин”, “Ардчилал” сонинуудад урьдчилан тодорхой мэдээллэж байх бөгөөд дуудлага худалдаа 7 хоног тутамд нэг удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдаж байх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5935
0 эможи
keyboard_arrow_up