БОДИТ БАЙДАЛ: Өмнөговь аймгийн малчин Э-ийн 1,700 толгой бог мал үерт урсжээ
аймгийн Даланзадгад суманд долоодугаар 27-ны өдрийн 21:00 цагаас 28-ны өдрийн 15:20 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж, Далан багийн орон сууцны дөрвөн байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч дөрвөн автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан, нийт 7 багийн 18 хашаа, 13 гэр усанд автсан тухай мэдээллийг 28-ны өдрийн 08:14-15:00 цагийн хооронд хүлээн авсан байна.
Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ Малчин Э-ийн 1,700 толгой бог мал үерт урссан тухай дуудлагыг 28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1,000 орчим малыг олж, 100 гаруй бог мал хорогдсон. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









