Булган аймагт хууль бусаар олборлолт хийсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна

2018 оны 5 сарын 26

Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр  “Ар тамсаг” гэх газарт Туул голоос 50 метр орчим зайд Булган аймгийн харьяат “Г” нарын 12 этгээдүүд бүлэглэн зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлож байсан талаар цахим орчинд мэдээлэл яваад буй. Энэ хэргийн талаар Булган аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Тус бүлэг этгээдүүд нь ямар ч зохих зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмж ашиглан хуучин тогтсон байсан нуураас ус татан шороо угааж, бохироо Туул гол руу урсгаж байсаныг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын алба хаагчид таслан зогсоож, холбогдож шалгалтыг хийж байна. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлож байсантай холбогдуулан хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ. 

Ямартай ч цахим орчинд иргэд, олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлээд байсан дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрүү үүсгэн шалгаж байгаа аж. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57777
4 эможи

Zochin
2018-05-28 09:46
Duu n darhanii murdungiin darga geed nuluulud durtai gazraa uhdag nuhur bsan ym shangaa hurtej dee
keyboard_arrow_up