Хонгор нутгаас шинэ арслан төржээ
2014 оны 7 сарын 09
Баянхонгор нутгийн баяр наадам аймгийнхаа Цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдөр болж өндөрлөлөө. Баянхонгор аймгийн наадамд хүчит 256 бөх барилдаснаас Баянбулаг сумын харьяат аймгийн заан Н.Золбоо найм давж аймгийн арслан цол хүртсэн байна. Харин Үзүүр бөхөд өнгөрсөн жилийн түрүү бөх аймгийн арслан Б.Бат-Амгалан шалгарч эрэмбээ ахиулжээ. хурдан морины уралдаанд Баянхонгор аймгаас гадна Өвөрхангай аймгийн шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөж зургаан насны 600 гаруй морьд уралдсан байна. Хурдан дааганы уралдаанд Баянцагаан сумын уяач Дамдиндоогийн хээр түрүү магнайд хурдалсан бол шүдлэн насанд Өвөрхангай аймгийн уяач Хоролсүрэнгийн хөх сарт түрүүлсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5681
0 эможи