Дархан-Уул аймагт Хөнгөвчлөх эмчилгээний өрөө нээгдлээ

2014 оны 7 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт Хөнгөвчлөх эмчилгээний өрөөг “Итгэл-Хавдаргүй Монгол” Үндэсний сангийн дэмжлэгтэй тохижуулж, нээлтээ хийлээ. 

Нээлтэд Монгол Улсын Тэргүүн Хатагтай, “Итгэл-Хавдаргүй Монгол” Үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа, ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч, тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гантуяа, нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцлоо.  

Тус аймгийн иргэдийн хувьд хавдрын өвчлөл тулгамдсан асуудал болж байгааг харгалзан ХСҮТ-тэй хамтран хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрөгч 6 дугаар сард зохион байгуулсан бөгөөд хөнгөвчлөх тусламжийн чиглэлээр эмнэлгийн дөрвөн ортой өрөөг тохижуулж, их эмчийг мэргэшүүлж бэлтгэсэн юм. Энэ үйл ажиллагааг дэмжиж “Итгэл-Хавдаргүй Монгол” Үндэсний сангаас Хөнгөвчлөх эмчилгээний өрөөнд монитор, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, тэргэнцэр, олон үйлдэлтэй ор зэрэг тоног төхөөрөмжийг бэлэглэж, хүнд өвчтөй хүмүүсийг эмчилж, сувилах нөхцөл боломжийг бүрдүүлэв.  

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, мэс заслын тасгийн эрхлэгч Х.Тулга нар хамт олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлээд тоног төхөөрөмжүүдийг хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд үр дүнтэй ашиглаж, үйлчлүүлэгчдэд хүрсэн үйлчилгээг үзүүлэх болно гэдгээ хэллээ. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5645
0 эможи
keyboard_arrow_up