Архангайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
							 2018 оны 3 сарын 15						
						
					
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар өнгөрсөн шөнө 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 
Тодруулбал, Эрдэнэмандал сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, /Ө 48052/0.0//, У 101045/00/// огтлолцолд шөнө 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мэдээлжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэжээ.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								54940
								
								
							0 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр