Цогтцэций суманд 50 ортой эмнэлэг энэ онд багтаж ашиглалтад орно

2014 оны 7 сарын 04

Эрүүл мэндийн сайд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд томилолтоор ажиллалаа.(2014.07.01) Энэ үеэрээ сайд тус суманд төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 5,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 3 давхар 50 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Одоогоор барилгын ажлын явц 60 хувьтай явагдаж байгаа бөгөөд 70 орчим ажилчин ажиллаж байна. Барилгын ажлыг өнгөрсөн 07 дугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд бүрэн ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгнө гэдгээ тус барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ”Бум Констракшн” ХХК-ийн захирал Ч.Буман мэдэгдлээ. Тус барилгын ерөнхий инженерээр Б.Цэрэн-Очир ажиллаж байгаа бөгөөд тэрээр “Бид бараа материалаа бүрэн татсан. Хүн хүчээ бүрэн дайчлаад ажиллаж байгаа болохоор төлөвлөсөн хугацаандаа өгөхөд саад болох хүчин зүйл байхгүй” гэдгийг хэлсэн юм. Сайд тус компанийн удирдлагд эмнэлгийн барилгыг чанарын өндөр түвшинд барьж, хугацаанд нь ашиглалтад оруулахыг захилаа.

Мөн Цогтцэций сумын, сум дундын эмнэлгийн ажил байдалтай нь танилцсан. Тус сумын эмнэлгийн хамт олон хийж, бүтээж буй ажил байдлаа сайдад танилцууллаа. Сум дундын эмнэлэг нь 26 ажилчинтай. Жилдээ 400-500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 186 эх амаржжээ. Тус эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байгаа Ц.Дэлгэрмаа хэлэхдээ, “Эрүүл мэндийн довтолгоо”хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, “Заавал хэвшүүлэх “21 дадал”-ын талаар шторк бэлдэн иргэдэд мэдээлэл түгээсэн нь үр дүнгээ өгч байгаа гэлээ. Тус сумын уугуул иргэдийн тоо 8000 байгаа бол уул уурхай, бүтээн байгуулалттай холбоотойгоор 13000 орчим иргэн түр ажиллаж, амьдарч байна. Энэ хүн амын механик өсөлт нь эмнэлгийн ачааллыг нэмээд зогсохгүй эмийн сангийн эргэлтийн хөрөнгө хаанаа ч хүрэлгүй дуусдагийг ярилаа. Сүүлийн жилүүдэд уул уурхайн нөлөөгөөр тоосжилт хэвийн хэмжээнээс хэд дахин ихсэж, иргэдийн хувьд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдсэн байна. Сайд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа ажилчдад эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5399
0 эможи
keyboard_arrow_up