Улаанбаатар-Чойбалсан хотын чиглэлд номын сантай автобус зорчиж байна

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Монголын анхны номтой автобус Улаанбаатар-Чойбалсан хотын чиглэлд зорчиж эхэллээ. Хот хоорондын тээврийг номын санжуулж, зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорилгоор таван залуу нэгдэн “Номтой автобус” төслийг санаачилжээ. Уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номтой автобус Улаанбаатар-Чойбалсан хотын хооронд зорчигчдод үйлчилж байна.“Номтой автобус” төслийг санаачлан хэрэгжүүлж буй залуус “Зориг сан” болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй юм байна. Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг багт хуваан, тус бүрт гарааны 250 мянган төгрөг хуваарилан нийгэмд тустай бичил төсөл бичих боломж олгожээ. Үүний хүрээнд “Номын гэгээ” багийн залуус тус төслийг хэрэгжүүлж, одоогийн байдлаар Дорнод, Завхан аймгийн хоёр автобусыг номын санжуулаад байна. Улаанбаатар хотоос өдөр тутамд 69 чиглэлд 250 гаруй тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьдог. Эдгээр хот хоорондын тээврийн хэрэгслээр өдөрт 6-7 мянган зорчигч үйлчлүүлдэг байна. “Номын гэгээ” багийнхан цаашлаад бүх аймгийн автобусыг номын санжуулахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53176
0 эможи
keyboard_arrow_up