Есөн иргэн спиртэд хордож, нэг иргэн нас баржээ
							 2018 оны 1 сарын 16						
						
					
Дорнод аймагт есөн хүн спиртэд хордож нэг нь нас барсан хэрэг энэ сарын 11-ний өдөр гарчээ.
Тодруулбал дээрх иргэд Дашбалбар сумын ойролцоо мал, мах бэлтгэн авч явах үедээ согтууруулах ундаа хэрэглэн улмаар техникийн зориулалттай шингэн нэмж уун хордсон байна.
Амиа алдсан иргэн Т зүрх нь зогссон байдалтай Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн ба бусад хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэжээ. Одоогоор өвчтөнүүдийг БОЭТ-д шилжүүлэн авчраад байгаа бөгөөд нэг иргэний биеийн байдал хүнд байгаа аж
Иргэдийн хордсон машиныг хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэнийг иргэн Т “Өмнө нь ууж үзсэн, зүгээр” хэмээн бусаддаа уулгасан аж.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								52442
								
								
							0 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр