Техникийн спиртэд хордож амиа алджээ

2018 оны 1 сарын 15

Дорнод аймгийн Гурванзагал сумын Цавт гэх газарт мах ачиж байсан хүмүүс энэ сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж, дараа нь техникийн спирт найруулан ууж хорджээ.

Тэр даруй Дашбалбар сумын эмнэлэг рүү хүргэсэн байна. 10 хүн хордсоны нэг нь амиа алдаж, есөн хүний бие хүнд, хүндэвтэр байгаагаас нэгнийх нь бие маш муу байна.

Амиа алдсан иргэн нь Төв аймгийн харьяат бөгөөд машинаасаа техникийн спирт гаргаж бусдадаа өгсөн гэв. Одоогийн байдлаар хордсон хүмүүсийг Дашбалбар сумын эмнэлгээс Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд авчирч яаралтай эмчилгээ хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52310
0 эможи
keyboard_arrow_up