Н.Удвал сайд “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний дасгал, гүйлтэд оролцлоо

2014 оны 7 сарын 01

Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 29-өөс орон нутагт ажиллах албан томилолтоо Дундговь аймгаас эхэлсэн.

 Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан аймгийн төвийн нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн ажилчид, ард иргэдийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, тэднийг тогтмол идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж зөв дадал хэвшилд сургаж төлөвшүүлэх зорилгоор “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхлэнэ” өглөөний дасгал, алхалт, гүйлтийн арга хэмжээг зохион байгуулж хэвшээд байна.

Эрүүл мэндийн сайд тус аймагт ажиллах 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 06.30 цагт Дундговийн иргэдтэй өглөөний дасгал хөдөлгөөн, алхалтыг аймгийн төв талбайд хийлээ.

Энэхүү Дундговь аймгийн “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхлэнэ” өглөөний дасгал, алхалт, гүйлтийн арга хэмжээг өглөө бүр аймгийн төв талбайд 06.30 минутаас эхлэн зохион байгуулж, энэ үеэр идэвхитэй дасгал хөдөлгөөн, алхалт, гүйлтээр хичээллэхийн ач холбогдлын талаар сурталчилгааг тогтмол явуулж бүх нийтээр өглөөний дасгал хийн, маршрутын дагуу 3,2 км-т алхалт гүйлтээр хичээллэж байгаа аж.

 Дашрамд дурдахад ЭМЯ-наас 2014 онд хэрэгжүүлэх бүтээлч ажил болох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний иргэн бүр “Заавал хийж хэвшүүлэх 21 дадал”-д Идэвхитэй дасгал хөдөлгөөн ба эрүүл мэнд зан үйлийг тусгасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5188
0 эможи
keyboard_arrow_up