Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2017 оны 12 сарын 22

Arslan.mn

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Иймээс отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна. Тус аймагт намрын вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл мал, амьтны тэн хагас нь вакцинжуулалтад хамрагдаагүй байснаас шүлхий гарсан гэж үзжээ. Энэ онд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сард гарсан шүлхийн улмаас 1400 үхэр устгаж, үлдсэн малыг 100 хувь вакцинжуулжээ. Сэлэнгэ аймагт гарсан шүлхий хоёр хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн болохыг ОХУ руу илгээсэн лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна. Шинжилгээний хариунд “О” хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн болохыг дурджээ. Дээрх хоёр хэв шинжийн вирусийн нэг нь БНХАУ-аас дамжин халдварласан бол нөгөө нь ОХУ-ын Читад 2016 онд бүртгэгдсэн “О” хэв шинжийн вирус гэдгийг тус аймгийн Мал эмнэлгийн хэлтэс мэдээллээ. Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсоохоор 11 дүгээр сард ОХУ-аас нэмэлт вакцин авсан аж. Ингэхдээ 2.6 сая тун вакциныг тусламжаар, 4.8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр авахад гурван тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр энэ онд малын вакцинд зарцуулсан төсөв 13.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн дүн болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51406
0 эможи
keyboard_arrow_up