Хөвсгөлийн замд явсан автобус осолдож, хоёр хүн гэмтжээ
2017 оны 12 сарын 12
Улаанбаатараас Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус өнөө өглөө осолдсон байна. Осол Булган аймгийн Түлээгийн давааны орчимд гарах үед автобусанд нийт 45 хүн зорчиж байжээ. Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж буйгаар аз болоход хүний амь эрсдээгүй байна. Тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэдийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёр хүний хөл, гар хугарсныг эс тооцвол хүнд гэмтээгүй гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50994
0 эможи