Ц.Мянганбаярын хэргийг шүүхэд шилжүүллээ
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт "Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон" гэх хэрэгт холбогдсон бөгөөд энэ сарын сарын 23-нд Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн ийнхүү хууль зөрчсөн болохыг тогтоогоод байгаа гэнэ.
Энэ хэрэгт “Монгол газар” болон тус компанитай гэрээтэй, хамтарч ажилладаг гэх Өвөрхангай аймгийн Бөөрөлжин гэх газарт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа “Зул мөнх”, “Бадмаараг”, “Шар зүлэг”, “Шинэ уянга” зэрэг компанийг мөн шалгаж байгаа юм. Өмнө нь Ц.Мянганбаяр олон хэрэгт холбогдож байсан ч энэ хэрэг анх удаа шүүхэд шилжлээ.